Сургуулийн насны хүүхдүүд хоногт авбал зохих илчлэгийн 35 хувийг үдийн хоолноос авах ёстой

Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар дараах үйл ажиллагааг хориглоно. Үүнд:

  • Хоолны норматив зардлыг өөр зориулалтаар ашиглах,
  • Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээтэй холбоотой бичиг баримтыг хуурамчаар бүрдүүлэх,
  • Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээгээр ашиг олох,
  • Зориулалтын байр, талбай, тоног төхөөрөмжийг түрээслүүлэх, бусад зориулалтаар ашиглах,
  • Хориглосон бүтээгдэхүүнийг худалдан борлуулах, хоол үйлдвэрлэлд ашиглах, хандиваар авах зэргийг тусгажээ.

Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, “Үдийн хоол” хөтөлбөрт дотоод хяналтыг тухайн сургууль, хөндлөнгийн хяналтыг тухайн сургуульд суралцагчийн эцэг эх, асран хамгаалагч болон багш, сурагчдын бүрэлдэхүүнтэй хяналтын зөвлөл хэрэгжүүлнэ. Төрийн хяналтыг тухайн шатны Засаг дарга, аймаг нийслэлийн Боловсролын газар, Эрүүл мэндийн газар болон хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага хийхээр хуульчилсан.

Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, “Үдийн хоол” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ аюулгүй хүнсээр, тогтвортой эх үүсвэрээс, хүртээмжтэй хангах ёстой. Хоол үйлдвэрлэлд ашиглах түүхий эд, бүтээгдэхүүн нь гарал үүсэл, мал эмнэлгийн гэрчилгээ, тохирлын баталгаатай байх, тухайн орон нутгийн болон үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг тэргүүн ээлжид хэрэглэх бөгөөд хүнсний агуулах, сав баглаа, боодол стандартын шаардлагад нийцсэн байна.

Сургуулийн насны хүүхдийн хоногт авбал зохих илчлэгийн 35 хувийг үдийн хоолноос авах бөгөөд хүүхдийн хөдөлгөөний идэвх, биеийн хөгжлийн онцлогоос хамаарч +/- 10 хувь байна. Мөн сургууль дотор стандартын шаардлага хангасан ундны усаар үнэ төлбөргүй үйлчлэх нөхцөлийг бүрдүүлнэ.

 

Эх сурвалж: Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments