Хотонт, Өндөр-Улаан сумдад шүлхий илэрсэн тул хорио цээрийн дэглэм тогтоолоо
Архангай аймгийн Хотонт сумын Орхон, Өндөр-Улаан сумын Хануй багуудаас 2022 оны наймдугаар сарын 25-ны өдөр шүлхийн шинж тэмдэг илэрсэн малаас шаардлагатай дээж материалыг авч, Улсын мал эмнэлэг ариун цэврийн лабораторит хүргүүлэхэд урьдчилсан онош баталгаажсан хариу гарсан байна.
Тиймээс 2022 оны наймдугаар сарын 30-ны өдрөөс онош батлагдсан тул дээрх сумдад хорио цээрийн дэглэм тогтоогоод байна.