20 мянга орчим иргэн НӨАТ-ын буцаан олголтоосоо 300 орчим сая төгрөгийн татвар төлжээ

Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын энэ оны хоёрдугаар улирлын буцаан олголтоосоо 18846 иргэн 298 гаруй сая төгрөгийн хөрөнгийн албан татвар төлснийг Татварын ерөнхий газраас мэдээллээ.

2023 оны нэгдүгээр улиралд авах буцаан олголтын урамшууллаасаа 54363 иргэн 755 сая төгрөгийн татвараа төлж байв. Үүнээс авто зам, замын байгууламж ашигласны төлбөрт 2614 иргэн 11 сая төгрөг төлж байжээ. Иргэд уг буцаан олголтоосоо

Автотээврийн хэрэгслийн албан татвар

Галт зэвсгийн албан татвар

Үл хөдлөх хөрөнгийн албан татвар

Газрын төлбөр

Газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар

Малын тоо, толгойн албан татвар

Авто зам, замын байгууламжийн албан татвараа төлөх боломжтой байдаг.

Харин НӨАТ-ын 2023 оны хоёрдугаар улирлын буцаан олголт энэ сарын 28-наас эхэлж иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгаагаа албаны эх сурвалж мэдээлээд буй.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments