BBC: АНУ Тайваньд зэвсэг худалдах тохиролцоонд хүрж БНХАУ-ыг дургүйцүүлав

АНУ-ын Төрийн департамент 1.1 тэрбум ам.долларын зэвсгүүд Тайваньд худалдахыг зөвшөөрсөн нь нь БНХАУ-ын дургүйцлийг хүргэв. Тэрхүү худалдаанд радарын систем, хөлөг онгоц болон нисэх онгоцны эсрэг пуужингууд багтах аж. Вашингтон дахь БНХАУ-ын элчин сайдын яам АНУ-ыг тус тохиролцоог цуцал эсвэл хариу арга хэмжээ авна гэж мэдэгджээ.

БНХАУ-ын элчин сайдын төлөөлөгч “Нөхцөл байдал хэрхэн өрнөхийг ажиглаж хэрэгтэй гэсэн хариу арга хэмжээг БНХАУ авах болно” хэмээсэн байна. Өнгөрсөн сарын эхээр АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын спикер Нэнси Пелоси, мөн Конгрессын төлөөлөл болсон гишүүд Тайваньд айлчилсан нь БНХАУ, АНУ хоёрын харилцааг хурцатгасан юм. АНУ-ын Төрийн департамент тус зэвсгийн наймааг зөвшөөрсөн нь хоёр улсын муужирч буй харилцаанд тус болсонгүй.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *