Ж.Соронзон сэтгүүлч С.Будрагчааг эцэггүй өссөн, эх нь архичин хэмээн доромжлов

Орос III дугаар сургуулийн захирал Ж.Соронзон үйлчлэгч эмэгтэйгээ өрөөндөө зодсон тухай хэвлэл мэдээллээр цацагдаад буй.Уг асуудлаар Монгол-Оросын хамтарсан 3 дугаар сургуулийн захирал Ж.Соронзон тайлбар өглөө.

Тэрээр “Зодуулсан гээд байгаа Ч.Мөнх-Эрдэнэ гэж үйлчлэгч манайд 22 жил ажиллаж байгаа. Тэгээд өчигдөр 2 цагаас эмчээс чөлөө аваад явсан юм билээ. Багшийн дээдийн тэнд явж байгаад ухаан алдаж унаад түрэн дуудаад, одоо гуравдугаар эмнэлэгт эрчимт эмчилгээнд эмчлүүлж байна. Харвачихсан байна. Түүнийг С.Будрагчаа гэдэг сэтгүүлч “Ж.Соронзон захирал өрөөндөө зодоод, тэр хүн харвачихсан” гэж бичсэн. Би хэзээ ч өрөөндөө хүн зодож байгаагүй. Энд эрхзүйн мэдрэмж өндөртэй улсууд ажилладаг.

Будрагчаагийн гүтгэлэг, шантааж хэрээс хэтэрлээ. Би Монгол Улсын Ерөнхийлөгчид ханддаг юм бил үү гэж бодож байна. Би С.Будрагчаа шиг сэтгүүлчийн үгээр ажлаа өгөхгүй, миний ажлыг авах эсэхийг ОХУ шийднэ. Энэ сургуулийг байгуулсан цагаас нь би захирлаар ажиллаж, ямар түвшинд хүргэснийг мэдэж байгаа.

Манай нэг сурагчийн ээж “С.Будрагчаа манай нутгийн залуу байгаа юм. Эцэггүй өссөн. Эмээ, өвөө хоёр дээрээ ядуу тарчиг өссөн. ээж нь гэж архичин авгай байдаг юм. Энэ хүнд өөрийн гэсэн өмчлөх өмч байхгүй учраас мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй болжээ” гэж бичиж байгаа юм. Тиймээс хөөрхий амьдрал ахуй муутай, ядуу тарчиг өссөн хүүхдийг есөн жороо нь дуудаад баймааргүй байна л даа зайлуул” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *