СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Шар усны үер болж, гол мөс цөмрөх аюултай

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр гуравдугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол, мөрөн, нуурын мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос 5-30 см нимгэрч мөсний үзэгдэл эрчимжиж, мөс хэврэгшиж байна.

Цаашид цаг агаарын дулааралтай уялдан гол мөрний сав дахь цас, мөс хайлж, хаврын шар усны үер цөнгийн хахаатай давхцан ус эргээсээ халих голын эрэг татам орчим усанд автах зэрэг үзэгдэл ажиглагдаж болзошгүй байгаа юм.

Иймд ард иргэд хаврын шар усны үер болон мөс цөмрөх аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхаарууллаа.

Эх сурвалж: ОБЕГ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *