Украины ерөнхийлөгч Зеленский авто осолд оржээ
Украины ерөнхийлөгч Зеленский өнөөдөр Киевт автомашины осолд орсон талаар түүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Сергей Никифоров мэдэгдлээ. “Киевт Украины ерөнхийлөгчийн машинтай өөр машин мөргөлдсөн. Төрийн тэргүүнийг дагалдан явсан эмч нар жолоочид яаралтай тусламж үзүүлж, түргэний машинд суулгасан. Ерөнхийлөгчийг эмчийн үзлэгт оруулсан, ямар нэг ноцтой гэмтэл илрээгүй. Ослын бүх нөхцөл байдлыг хууль хяналтынхан шалгана” гэж тэр хэлэв.
Цахим сүлжээгээр хүмүүс сэтгэгдлээ илэрхийлж, Зеленскийд эрүүл энхийг хүсчээ. “Энэ бол ерөнхийлөгчийн амь насанд халдах гэсэн оролдлого биш гэж найдаж байна. Та бол бидний итгэл найдвар” гэж нэгэн хүн бичжээ.