ӨНӨӨДӨР: Сүхбаатарын талбайд 32 дахь удаагийн “Үндэсний номын баяр”-ын нээлт болно

Есдүгээр сарын 16-нд болох үйл явдлын тойм:

9.00 цагт ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн хурлын танхимд “Ургамлын био технологи-2022” эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 99717977

9.00 цагт БОАЖЯ-нд Дэлхийн  озоны давхаргыг хамгаалах өдөр, “Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай монреалийн протокол” хүчин төгөлдөр болсны 35 жилийн ойд зориулсан хэвлэлийн хурал болно. Утас: 8510-0098

9.00 цагт ЭМЯ-нд ЦХХХ-ны Н.Учрал Эрүүл мэндийн сайдтай уулзаж, цахим шилжилтийн талаар санал солилцоно. Утас: 99103830

9.30 цагт Монголын Уран зургийн галерейн хурлын танхимд “Монгол зураг” нийгэмлэгийн 20 жилийн ойл зориулсан “Монгол зураг судлал-Уламжлал, шинэчлэл” эрдэм шинжилгээний хурал болно.

9.30 цагт “Шангри-Ла” зочид буудалд Монголын эх барих эмэгтэйчүүдийн эмч нарын холбоо, АШУҮИС-Эмгэг физиологийн тэнхим, “RMC” үр шилжүүлэн суулгах үндэсний төв, Монголын Нөхөн Үржихүйн Анагаах Ухаан, Үргүйдэл судлалын нийгэмлэгтэй хамтран “Aspect of human reproductive medicine” олон улсын хурал зохион байгуулна. Утас: 99664748

11.00 цагт Төмөр замын соёлын ордонд УБТЗ-аар үйлчлүүдэг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын “Хамтын ажиллагаа-2022” зөвлөгөөн болно. Утас: 99091674, 86114818

11.00 цагт ҮСХ-ны байранд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тоон мэдээллийг танилцуулна.

11.00 цагт “UG Palace”-т спортын бүх төрлийн нэгтгэсэн “Чүү Sport’s Festival”-ын хэвлэлийн хурал болно.

11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д  Монголын худалдаачдын холбоо ТББ-аас ХҮДС-ийг МУИС-тай нэгтгэж байгааг эсэргүүцэж, хэвлэлийн хурал хийнэ.

13.00 цагт Сүхбаатарын талбайд 32 дахь удаагийн “Үндэсний номын баяр”-ын нээлт болно.

13.30 цагт МҮХАҮТ-нд Бизнесийн ёс зүйн төвийн II шатны нээлт болно.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments