ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

Аргын тооллын 9 сарын 19, Сумъяа гараг. Билгийн тооллын 24

НАМРЫН ТЭРГҮҮН ШАР БИЧ САРЫН ХОЁР ХАР ХӨХӨГЧИН ГАХАЙ ӨДӨР

  • Үс засуулвал: Өвчин эмгэг ирнэ
  • Наран ургах, шингэх: 06.34-18.58
  • Барилдлага: Рашаан
  • Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
  • Суудал: Огторгуй

Хэрцгий охин одтой, хөхөгчин гахай өдөр. Энэ өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хараал, жатхыг буцаах, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, уул овоо тахихад муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойшоо мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өвчин эмгэгтэй болно.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments