ОХУ-д амьдарч буй Монголчуудыг аливаа жагсаал цуглаанд оролцохгүй байхыг анхаарууллаа

Сүүлийн үед ОХУ-д болж буй үйл явдалтай холбогдуулан тус улсад оршин суугаа Монгол улсын Элчин сайдын яамнаас мэдэгдэл гаргажээ.

Тус мэдэгдэлд, ОХУ-д түр болон байнга оршин сууж буй иргэд, суралцаж байгаа оюутан та бүхэн хувийн аюулгүй байдлаа хангах, эрүүл мэндээ хамгаалах үүднээс тус улсад холбогдох байгууллагын зөвшөөрөлгүйгээр зохион байгуулагдах аливаа жагсаал, цуглаанд оролцохгүй байх, олон нийтийн арга хэмжээ болж буй газруудад зорчихгүй байх, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Шаардлагатай тохиолдолд шуурхай холбоо барих утасны дугаар:

– Элчин сайдын яам +74956906792
– Консулын хэлтэс +74992411548

МОНГОЛ УЛСААС ОХУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *