АМИА ХОРЛОХ СЭДЭЛ тээж явааг илтгэх 10 шинж тэмдэг

Амиа хорлолтын индексийг авч  үзвэл сүүлийн жилүүдэд сэтгэл гутралын шат ахих тусам хүний хүлээн авах чадвар суларч, бие махбод болон сэтгэл зүйгээрээ ядарч, цаашдаа аливаа бүхнийг ачаа шиг үүрч явахаас татгалзах хэмжээнд хүрдэг. 

Яг тэр мөчөөс хүн бууж өгч, өөрийгөө гэмтээх, амьдралаас явах шийдлүүдийг гаргаж эхлэх нь нийтлэг бөгөөд хэрвээ дотны хэн нэгэн чинь таны ойр тойронд байхдаа эдгээр шинж тэмдгийн 3-аас илүүг нь үзүүлж байвал тэдэнтэй ярилцаж, мэргэжлийн сэтгэл зүйчид хандан зөвөлгөө авахыг хүсье. 

Амиа хорлолтын тухай олон давтамжтай ярих

“Амиа хорлолтын тухай ямар бодолтой явдаг вэ?” “Хамгийн амархан амиа хорлох арга юу вэ?” гэх мэт тоглоом наргиан шиг эсхүл зүгээр л сонирхож буй мэт ярих нь тухайн хүний оюун ухаанд энэ талын бодлууд ойрхон давтамжтайгаар эргэлдэж байгаагийн шинж эмдэг байж болзошгүй юм. Мөн тэрээр эдгээр асуудлыг хөндөхдөө таны байр суурийг ажиглан төлөвлөж аль эсвэл өөрөө ч хүлээн зөвшөөрч амжаагүй бодолдоо тээнэгэлзсээр яваа байж болзошгүй юм. 

Өөрийн эд зүйлсээ бусдад их өгөх

Аливаа материаллаг зүйлс өөрт нь хэрэггүй санагдаж, бусдад өөрийнхөө хэрэгцээт, чухал юмсыг бэлэглэж өгөх нь тухайн хүн ухамсартай болон ухамсаргүйгээр өөрийгөө бусдад дурсагдах хэрэгцээг хангаж, хайртай дотны хүмүүстээ хоргодож буйн илрэл байж болох юм. 

Ирээдүйд хийхийг төлөвлөдөг байсан зүйлсээ дурдах нь багасна

Мэдээж ирээдүйг горилж, үргэлжлүүлэн амьдрахыг хүсэхгүй аль эсвэл тэр тухай бодохоос зайлсхийх болсон үеэс эхлэн ирээдүйд байсан төлөвлөгөө бүхэн хэрэггүй зүйлсийн эгнээнд орж, дурсагдах нь багасдаг. Ирээдүйтэй холблоотой ямар нэг зүйл ярихад, асуулт тавихад “Мэдэхгүй байна” гэх мэт тойруу хариулт хэлж буй эсэхийг нь анзаараад үзээрэй. 

Аливаа зэвсэг хэрэгслийг хэтэрхий их анзаарч, ач холбогдол өгөх

Өөрийгөө гэмтээх санаа хүний оюун ухаанд нэгэнт ургасан цагаас эхлэн хүн энэ тухай мянга мянган арга сэдлийг төсөөлж, төлөвлөж эхэлдэг. Ухамсарт болон ухмсаргүй үйлдлүүд нь тухайн хүн өөрийг нь гэмтээж болзошгүй зэвсэг, хэрэгслүүдэд хэтэрхий татагдаж байгааг илэрхийлж байж болох юм. Энэ нь хутга, иртэй зүйлсийг удаан барьж үзэх, эргүүлж тойруулж харах гэх мэт жижиг үйлдлүүдээс харагдаж байдаг. 

Хачирхалтай нойрны зүй тогтол

Шөнийн нойр хулжиж, орондоо хөрвөөж, унтах цаг хомсдож байвал энэ нь хэт их бодож, бодолдоо дарагдсаны хэрээр нойргүйдэж байж магадгүйн шинж юм. Ихэнх сэтгэл гутралын эмгэгээр шаналагсдад шөнийн нойроо авах нь бэрхшээлтэй байдаг байна.

Эрч хүчгүй, сулбагар байдал

Мэдээж нойроо дутуу авах нь эрч хүчээ нөхөхөд бэрх болгох бөгөөд аливаа үйл ажиллагаанд оролцохдоо, нийгмийн харилцаан дунд байхдаа сэтгэл зүйгээ хэт их шахаж, өөрийгөө хүчлэн, энгийн байгаа мэт дүр эсгэхийг хичээдэг нь ихэнх эрч хүчийг нь шавхдаг байна. Үргэлж ядарч, сульдсан байдалтай байгаа эхсэхийг нь азаараарай. 

Мансууруулах бодис, алкохолын төрлийн зүйлсТ  татагдах

Олон нийттэй харилцах, нийгмийн үйл ажиллагаанд оролцох зэрэг нь тэднийг ихээхэн ядрааж, эрч хүчийг нь сордог бөгөөд үүнээс зугтаж, үл тоохын тулд тэдний ихэнх нь тамхи татах, мансуурах, согтох зэрэгт сонирхол нь татагддаг байна. Бодит байдлаас холдоход нь тусалж эсхүл бүр өөрийгөө гэмтээхэд нь ч хүч нэмж өгч магад гэсэн найдлага тээсэн байж болзошгүй аж. 

Тантай хамт хийхдээ хөгжилддөг байсан зүйлсээсээ татгалзах нь олшрох

Та болон таны ойр дотны хүн хамтдаа хийхдээ хөгжилддөг, таашаал мэдэрдэг байсан үйл ажиллагаагаа давтах нь цөөрсөн үү? Магадгүй найз тань гэртээ байхыг илүүд үзэж, тодорхой хийх ажилгүй, цагийн хуваарьгүй атлаа ганцаар байхыг хүсэж эхэлсэн юм биш биз? Ирээдүйд ямар ч үр дүнгүй зүйлсийг одоод хийх хүсэл нь нэгэнтээ унтрах үзэгдэл амиа хорлох сэдлийн эхний шинж тэмдэг юм. Магадгүй та тэдэнтэй ярилцаад үзэх хэрэгтэй бололтой. 

Өөрийгөө өвтгөх

Өөрийгөө өвтгөх хүсэлтэй байх нь хамгийн нийтлэг шинж тэмдэг бөгөөд амиа хорлох сэдэлтэй ихэнх хүмүүс зориг зүрх нь хүрэхгүй байх тохилдолд өөртөө өөдгүй хандах үзэгдэл их гардаг. Сэтгэл зүйн өвдөлтөөс илүү бие махбодын өвдөлт амар санагддаг учир бодит байдлаас өөрийн анхаарлыг эл аргаар сатааруулдаг аж. 

Эрсдэлд татагдах

Өөрийн гараар 100 хувь гүйцэлдүүлэх зориг хүрэхгүй байна хэмээн дүгнэж өөрийгөө илүү их эрсдэлд оруулж, муу зуршилд автан, хэрүүл маргаанд илүү их оролцож, эрсдэлтэй нөхцөлд тайван аашлан, огцом байдлаар аюултай сонголтууд хийх гэх мэтээр илэрдэг. 

Эдгээр үйлдлүүдийг таны хайртай дотны хүн, таньж мэддэг холын хэн нэгэн илэрхийлж анзаарагдвал заавал мэргэжлийн хэн нэгэнд хандаарай. Мэдээж шууд тулган асууж, зөвөлгөө өгөх гэж оролдон, дур мэдэж сонголт хийх нь сэтгэл гутралаар шаналж байгаа хэнийг ч болов илүү хэцүү байдалд оруулах эрсдэлтэй. Тиймээс анхаарал болгоомжтой хандан, сэтгэл зүйчид хандахыг зөвлөж байна. 

Таны сэтгэцийн эрүүл мэнд бие эрхтний тань эрүүл мэндтэй дүйцэхүйц чухал юм. 

Эх Сурвалж: psych2go YouTube channel

П.Ундрах

Similar Posts

One Comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *