ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2022.10.07 / БААСАН ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 12

НАМРЫН ДУНД ШАРАГЧИН ТАХИА САРЫН ХОЁР мэнгэтэй ХАР ХАРАГЧИН МОГОЙ ӨДӨР

  • Үс засуулвал: Өвчин эмгэг ирнэ
  • Наран ургах, шингэх: 06.59-18.21
  • Барилдлага: Шид
  • Шүтэн барилдлага: Хурьцахуй
  • Суудал: Уул

Энэ өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments