BBC: Киевт дахин дэлбэрэлт болж, орон сууцны барилга эвдэрч сүйрчээ
Украины нийслэл Киев хотын Шевченковский дүүрэгт өнөө өглөө хэд хэдэн дэлбэрэлт болж, орон сууцны барилга эвдэрч сүйрчээ. Киев хотын дарга Виталий Кличкогийн мэдэгдсэнээр хотын дээрээс камиказэ нисгэгчгүй онгоцоор дайрсан байна. Тиймээс Украинд агаарын довтолгооноос хамгаалах нэмэлт систем нэн яаралтай хэрэгтэй байгааг албаны хүн онцлов.
Дэлбэрэлт Шевченковский дүүргийн хамгийн хөл хөдөлгөөнтэй хэсэг буюу их дээд сургууль, баар, ресторан төвлөрсөн цэгт болжээ. Үүрээр агаарын цохилтын дуут дохио дуугарсны дараа дор хаяж гурван удаа дэлбэрэлт болсон байна. Аврагчид хэргийн газарт ажиллаж буй бөгөөд амиа алдагдсдын тоо тодорхой болоогүй байна.
Киев хот өнгөрсөн долоо хоногт ч бас хэд хэдэн пуужингийн цохилтод өртсөн. ОХУ-ын ерөнхийлөгч Путин энэ цохилтыг Крымийн гүүрийг бөмбөгдсөний хариу арга хэмжээ гэж мэдэгджээ. Энэ цохилт нь дайны үед Киевийн төвийг шууд онилсон анхны тохиолдол байв. Түүнчлэн “Украинд дахин томоохон хэмжээний цохилт өгөх шаардлагагүй, зорилтот байгаа ихэнхийг нь оносон” гэж Путин хэлжээ.
Камиказэ нэртэй нисгэгчгүй онгоц нь байгаа оносны дараа устгадаг бага оврын агаарын зэвсэг юм. Бусад нисгэгчгүй онгоцуудаас ялгаатай нь байгаа оносны дараа анхны байрлал руугаа буцдаггүй, нэг л удаагийн хэрэглээнийх аж. Энэ нь дэлхийн хоёрдугаар дайны үеэс гаралтай. Тухайн үед Японы нисгэгчид амиа золих зорилгоор уг нисгэгчгүй онгоцыг ашиглаж байв.