Ерөнхий сайдын зөвлөх Э.Долгион  сураг алдарсан  “WorldPlus Coin”-ийг санаачлагчдын нэг байжээ 

Виртуал хөрөнгө ашиглагчдын эрх ашгийг хамгаалах “Алтан гадас” холбооноос саяхан “Ворлд плас дижитал” ХХК -аас гаргасан “WorldPlus Coin” нь луйврын шинжтэй байж болзошгүй нөхцөл үүссэн талаар мэдээлж, тус компанид асуулга хүргүүлэхээр очиход оффис нь  хаалттай,  үйл ажиллагаа зогссон, хариуцах  эзэнгүй байсан. 

Мөн анх тус койн зах зээлд гарах үед PR-ийнх нь нэг хэсэг болж байсан Хакухо М.Даваажаргал,  Motoharu Kimura нар  компаниас хасагдсан  байсан нь олон нийтэд ил болсон юм. 

Түүнчлэн  тус компани  олон нийтээс  Private Sale хэлбэрээр  18 тэрбум төгрөг босгосон гэх боловч бодит байдлаас  хол  зөрүүтэй байгааг ч  мэдээлсэн. 

Гэтэл тус компанийн хувьцаа эзэмшигчээр  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Гадаад бодлогын зөвлөх, УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийн  хүргэн  Э.Долгион бүртгэлтэй байжээ.

Тэрээр өдгөө  Хакухо нарын адил  компанийн хувь эзэмшигчдийн  жагсаалтаас хасагдсан нь анхаарал татаж байна.

Магадгүй тодорхой цаг  хугацааны  дараа асуудал дагуулахыг урьдаас тооцоолж байсан учраас нэрээ  хасуулсан байж магадгүй гэх хардлага ч байгаа юм. 

Өнөөдрийн байдлаар  “Ворлд плас дижитал” ХХК нь 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдрөөс хойш өөрсдийн гаргасан WorldPlus Coin-г жилийн 24% буюу өндөр өгөөж амлаж байсан ч  өнөөг хүртэл буцаан авах үйл ажиллагаа эхлээгүй байгаа нь ноцтой асуудал юм. Мөн 

“Ворлд плас дижитал” ХХК-ийг үүсгэн байгуулагч Хасаг овогтой  Эрдэнэбаяр нь  Монгол Улсад байхгүй, хэзээ ирэх нь тодорхойгүй байгаа нь энэ койнд хөрөнгө оруулсан  хүмүүсийн санааг зовоож байна.

Мөн  олон нийтэд итгэл төрүүлж, хөрөнгө оруулахад нөлөөлсөн компанийн  хувьцаа эзэмшигчид  олны танил, компаниас   гарч одсон нь энэ койнд хөрөнгө  оруулсан олон мянган хүнийг эрсдэлд оруулж байна. 

 

Similar Posts

One Comment

  1. Луйварчид л Ардчилсан Намаас сонгуульд нэрээ дэвшүүлдэг юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *