Д.Сарангэрэл суудал сэлгэж, дараагийн УИХ-ын дэд дарга болох уу
МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, ХНХ-ын сайдаар УИХ-ын дэд дарга Т.Аюурсайханыг томилж, УИХ-ын дэд даргын суудал эзэнгүй болов.
Тэгвэл “улны айл” гэх үгнээсээ болж ХНХ-ын сайдын суудалд 21 хоног суусан УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийг дараагийн УИХ-ын дэд дарга болно гэх яриа гарчээ.
Эргэн сануулахад, ХНХ-ын сайд асан Д.Сарэнгэрэл “улны айл” гэх үгээрээ Үндсэн хууль зөрчсөн, улмаар УИХ-ын гишүүний тангаргаасаа няцсан үйлдэл хэмээн үзэж, иргэн Э.Түвшинбаяр Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл өгсөн. Мэдээллийг өгснөөс хойш 14 хоногийн дотор маргаан болгох эсэхийг шийдвэрлэдэг бөгөөд энэ тухайд аравдугаар сарын 28-наар хугацаа дуусгавар болох аж.