АНУ-д амьдарч байсан монгол залуу өрөөнийхөө хамтрагч эмэгтэйг хүчирхийлж, амь насыг нь хохироожээ
Энэ сарын 18-ны өдөр АНУ-ын Чикаго хотын Нортбрук дахь Салем Волкийн Нортфилд хотхонд тус улсын иргэн 61 настай эмэгтэйг өрөөний хамтрагч Монгол Улсын иргэн Ш нь зодож хөнөөсөн хэргээр буруутгагдан саатуулагджээ.
АНУ-ын алба хаагчид хэргийн газар очиход 61 настай эмэгтэй унтлагын өрөөнийхөө шалан дээрээс нас барсан байдалтай олдсон байна. Түүний бие бүхэлдээ гэмтсэн байжээ. Мөрдөн байцаагчид урьдчилсан байдлаар эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл үйлдэж, зодсоны улмаас цус алдаж амь насаа алдсан гэж үзэж байгаа аж.
Одоогоор Монгол Улсын иргэн Ш-ийг цагдаагийн байгууллага хүн амины хэргээр яллагдагчаар татаж, шүүх хурлын үеэр батлан даалтад гаргахаас татгалзсан аж.