|

Үс иддэг зуршилтай хүүхдийн ходоодонд бөөгнөрсөн үсийг авах мэс засал амжилттай болжээ

Дорнод аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн мэс заслын тасгийнхан өнгөрсөн долоо хоногт зургаан настай хүүхдийн ходоодонд бөөгнөрсөн үсийг авах мэс засал хийжээ.

Энэ хүүхэд нь үс иддэг зуршилтай бөгөөд хоёр наснаасаа хойш идсэн үс хороодонд нь их хэмжээгээр бөөгнөрснөөс хүүхэд бөөлжиж, ус залгихаас өөр зүйл идэж чадахгүй болсон үедээ аймгийн эмнэлэгт хандсан байна. Мэс засал амжилттай болж, хүүхэд мэс заслын дараах эмчилгээ хийлгэж байна.

Мэс заслыг аймгийн БОЭТ-ийн Мэс заслын тасгийн их эмч Г.Мягмардорж, Х.Сонин, Б.Өнөболд, мэс заслын сувилагч Б.Өлзийхутаг, Мэдээгүйжүүлэгийн эмч С.Дэлгэржаргал, Мэдээгүйжүүлэгийн сувилагч Г.Отгонтуяа үйлчлэгч Д.Баасанцэрэн нарын баг амжилттай хийжээ.

Эрүүл мэндийн яамнаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Орхон, Ховд, Хэнтий, Дорнод, Өвөрхангай, Өмнөговь зэрэг аймгийн БОЭТ-үүдэд 10.8 тэрбум төгрөгөөр ангиографийн аппарат суурилуулсан. Ингэснээр Зүрхний ишеми, Цочмог шигдээс, Элэгний хавдрын үед хийгдэх ТАСЕ эмчилгээ,  Тархины судасны оношилгоо , Диализийн тунель, Бөөрний судасны оношилгоо, Хөлийн тараагуур судасны оношилгоо  зэрэг тусламж, үйлчилгээг амжилттай үзүүлээд байгаа билээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *