Хөгжлийн банкнаас олгосон зээлийг салбарын ангиллаар танилцуулж байна

Нийт зээлийн 54.7% буюу 23 зээлдэгчийн нийт 1.5 их наяд төгрөгийн зээлийг цементийн үйлдвэр, арматурын үйлдвэр, газрын тосны үйлдвэр, барилга барих үйлдвэр, гурилын үйлдвэр, малын гаралтай түүхий эд үйлдвэрлэх үйлдвэр зэрэг Боловсруулах үйлдвэрлэлийн салбарт олгосон зээл эзэлж байна. Тухайлбал,

– “БЭРЭН ГРУПП” ХХК-ийн “Барилгын арматурын үйлдвэр барих төсөл”,

– “ПЕТРОЛЕУМ ПРОДАКШН” ХХК-ийн “Хийн конденсаци боловсруулах үйлдвэрийн өргөтгөл”,

– “МАК ЦЕМЕНТ” ХХК-ийн “Хөх цавын цементийн үйлдвэрийн төсөл”,

– МОНПОЛИМЕТ ХХК-ийн “Цементийн үйлдвэрийн төсөл”,

– “МОНГОЛ ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР” ТӨХХК-ийн “Газрын тос боловсруулах үйлдвэр”,

– “ХӨТӨЛ” ХХК-ийн “Цемент шохойн үйлдвэр”,

– “ЭРЭЛ” ХХК-ийн “Барилга үйлдвэрлэх төсөл”,

– НВЦ ХХК-ийн “Хөдөө аж ахуй, шувууны гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэл”,

– “ВЕСТЕРН ХОЛД” ХХК-ийн “Ховд эко цементийн үйлдвэр байгуулах төсөл” зэрэг төслүүд багтаж байна.

Барилга, дэд бүтцийн салбарт 12 зээлдэгчид нийт 580 тэрбум төгрөгийн зээл олгосон. Тухайлбал,

– ТОСК-ийн 2910 айлын орон сууц, 1100 авто зогсоолын “Буянт Ухаа -1,2” төсөл, Шинэ яармаг хороолол төсөл,

– “ПИРАМИД ОРД” ХХК-ийн 296 айлын “Буман залуус” орон сууцны төсөл,

– “БАРМОН” ХХК-ийн 468 айлын “Шинэчлэл хороолол төсөл”,

– “ЭРДЭНЭС МОНГОЛ” ТӨХК-ийн “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замын төсөл”,

– “ШАНХ МАЙНИНГ” ХХК-ийн “Тээвэрчдийн хотхон барих төсөл”,

– “ТҮГЭЭМЭЛ ТҮМЭН ХИШИГ” ХХК-ийн “Тайван зогсоол барих төсөл” зэрэг төслүүд багтаж байна.

Эрчим хүчний салбарт 4 зээлдэгчид нийт 385.2 тэрбум төгрөгийн зээл олгосон. Тодруулбал,

– “Эгийн голын усан цахилгаан станц” ТӨХХК-ийн “Эгийн голын усан цахилгаан станц байгуулах төсөл”,

– ЭХЯ-ны “Таван толгой дулааны цахилгаан станцын төсөл”,

– ДЦС-4 ТӨХК-ийн “Суурилагдсан хүчин чадал цахилгаанаар 86 МВт нэмэгдүүлэх төсөл”,

– “Чойбалсангийн дулааны цахилгаан станц өргөтгөх төсөл” зэрэг төслүүд багтаж байна.

Уул уурхайн салбарт 9 зээлдэгчийн нийт 291.5 тэрбум төгрөгийн зээл олгосон. Тухайлбал,

– “ГАН ХҮДЭР ОРД” ХХК-ийн “Хорголжин төмөр үйлдвэрлэх”,

– “ИМПЕРИАЛ ГОУЛД МАЙНИНГ” ХХК-ийн “Алт 2 хөтөлбөр – Алтны хүүшийн амны орд”,

– “ЦЭЦЭНС МАЙНИНГ” ХХК-ийн “Бөөрөлжүүтийн нүүрсний уурхайг ашиглах төсөл”,

– “БОЛОР ШҮР” ХХК-ийн “Алт олборлолт-Хужиртын алтны шороон орд” төсөл зэрэг төслүүд багтаж байна.

– “ЗЭСТ-ӨНДӨР” ХХК-ийн “Ширэн-Овоо төмрийн хүдрийн орд зэрэг төслүүд багтаж байна.

Агаарын тээврийн салбарт 2 компанид нийт 42.6 тэрбум төгрөгийн зээл олгосон.

– “ИЗИНИС-ЭЙР ВЭЙЗ” ХХК,

– “ЗОРЧИГЧ ТЭЭВЭР ГУРАВ” ОНӨААТҮГ

Хөдөө аж ахуйн салбарт нийт 8.1 тэрбум төгрөгийн зээл олгосон.

– “СЭЛЭНГИЙН ГЕРЕФОРД” ХХК-ийн “Мах бэлтгэлийн кластерын хүчин чадлыг нэмэгдүүлэх” төсөл,

– “МОНПЕЛЛЕТС” ХХК-ийн “Хонины ноосон органик бордоо” зэрэг төслүүд багтаж байна.

Хөгжлийн банканд энэ оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс 10 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар нийт 775.4 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгдсөн байна. Үүнээс бэлэн мөнгөөр 677.4 тэрбум төгрөгийн зээл, өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр 98 тэрбум төгрөгийн зээл төлөгджээ. Нийт 14 зээл бүрэн төлөгдөж хаагдсан байна.

Зээлийн эргэн төлөлтөө хийгээгүй томоохон зээлдэгчдийн мэдээллийг ЭНДЭЭС үзнэ үү.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *