Өчигдрийн цаснаар 1099 хүн тусгай зориулалтын 103 машин, техниктэй ажиллаж, 344.9 тонн давс цацжээ

Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2022.10.31/ боллоо.

Энэ үеэр Хотын дарга өчигдөр орсон цастай холбоотойгоор нөхцөл байдал ямар байгааг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболдоос тодруулахад “Өнгөрсөн ням гарагт Улаанбаатар хотод 04:30 цагаас цас орж эхэлсэн. Дүүргийн ЗДТГ, ТҮК бэлтгэлтэй байж, 06:00 цагаас цэвэрлэгээг эхлүүллээ. 1099 хүн тусгай зориулалтын 103 машин, техниктэй ажиллаж, 344.9 тонн давс, 111.2 тонн бодис цацсан. Одоо ч давс, бодис цацах ажил үргэлжилж байна. Давсны 4874.1 тонн, бодисын 3000 тонн орчим нөөцтэй” хэмээлээ.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *