“Он гарсаар 3.5-аас дээш магнитудын 58 удаагийн газар хөдлөлт болсон”
ОБЕГ-аас Монгол орны газар хөдлөлтийн өнөөгийн нөхцөл байдлын талаар нэгдсэн мэдээлэл өгч байна.
Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөлт судлах салбарын дарга М.Өлзийбат “Өчигдөр /2021.03.23/ Говьсүмбэр аймгийн Баянтал сумын төвөөс хойш 24 километрт 5.5 магнитудын газар хөдлөлт болсон. Голомтдоо 6-7 баллын хүчтэй мэдрэгдсэн байна. Улаанбаатарт 3-5 баллын газар хөдлөлт мэдрэгдсэн гэсэн урьдчилсан тооцоолол байна.
2021 он гарсаар 3.5-аас дээш магнитудын 58 удаагийн газар хөдлөлт монгол орны нутаг дэвсгэр, хил орчмын бүсэд болсон. Хүнд мэдрэгдэм газар хөдлөлт 14 удаа бүртгэгдсэн. Өчигдөр анхны хүчтэй газар хөдлөлт болсон гэж үзэж байна. Хүчтэй газар хөдлөлтийн дараах судалгаа явагдаж байгаа. Үр дүн нь нэгтгэгдээд гарна” гэлээ.