ТАЗ: 2023 онд нийт төрийн албан хаагчийн дипломыг шалгаж, цэгцэлнэ

УИХ-ын Чуулганы өнөөдрийн /2022.11.04/ нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, “Төрийн албан хаагчдын дипломын асуудал яригдаж эхлээд хэсэг хүмүүсийг зарлаад нам чимээгүй болчихлоо. Эдгээр дипломгүй хүмүүс цаашид яах болсон бэ? ажиллах юм уу үгүй юу?” хэмээн асуув.

Тус асуултад ТАЗ-ын дарга Б.Баатарзориг, “Дипломын асуудалд ТАЗ, МХЕГ, БШУЯ хамтарч сургууль төгсөгчдийн цагаан номын эх үүсвэрт тулгуурлан хяналт хийх ажил эхэлсэн. Ирэх жилдээ багтаад нийт төрийн алба хаагчийн дипломын асуудлыг цэгцэлнэ” гэж хариуллаа.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *