Талийгаач “Queen’s med” эмнэлэгт дусал залгуулаад удалгүй нас баржээ

Нийслэлийн Баянзүрх дүүрэг, 13-р хороолол Натурын баруун талд байрлалтай “Queen’s med” эмнэлэгт гоо сайхны үйлчилгээ авахаар очсон 69 настай эмэгтэй нь энэ сарын 12-нд харамсалтайгаар таалал төгссөн тухай бид өмнө мэдээлсэн. Энэ тухай талийгаачийн ар гэрээс:

“Талийгаач тухайн эмнэлэгт гоо сайхны үйлчилгээ авахаар очоод нас барчихлаа. Гэтэл эмнэлэг нь одоо болтол үйл ажиллагаа явуулсан хэвээр байгаад харамсаж байна. Эгч минь биш юм гэхэд өөр олон эмэгтэйчүүд зориод очиж байгаа. Та бүхэн сануулга болгож мэдээлэл бэлтгэж өгөөч. Шүүх шинжилгээний байгууллагаас талийгаачид задлан шинжилгээ хийж байгаа. Хэргийн Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлсэн” гэв.

Харин “Queen’s med” эмнэлгийн зүгээс “Манайд ийм хэрэг болоогүй” гэх тайлбарыг өгөөд буй. Эх сурвалжийн мэдээлж буйгаар талийгаач эмэгтэй тухайн эмнэлэгт гоо сайхны үйлчилгээ авахаар очсон бөгөөд мэс заслын өмнөх үйлчилгээг авах үеэр амьсгал нь боогдож нас барсан гэв. Эмнэлгийн ажилчид түргэн тусламж дуудаж, зүрхний иллэг хийсэн ч, хожимдсон байна. Талийгаач  дусал залгуулсан байдалтай, ил харагдах гэмтэлгүй нас барсан байжээ. 

О.ЦОЛМОН

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *