Б.Номин: 27-32 насандаа гэрлэвэл ТОГТВОРТОЙ ГЭР БҮЛ болох магадлал өндөр
Хосуудын харилцаа, гэр бүл төлөвлөлт, хосууд харилцаагаа хадгалж үлдэхэд юуг анхаарах зэрэг сэдвээр Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгийн сэтгэл зүйч Б.Номинтой ярилцлаа.
Сонирхол нийлэх, хобби нийлэх, хосынхоо харилцаа, сэтгэл зүйн байдлыг хүлээн зөвшөөрөх нь чухал
–Хосууд гэр бүл болохоосоо өмнө буюу бие биенээ танин мэдэх явцдаа юуг анхаарах хэрэгтэй вэ?
-Үерхлийн үед хүн бүр өөрийн сайн чанараа харуулахыг хичээдэг. Нэгнийхээ гаргасан алдааг уучлахад бэлэн байдаг. Тэгэхээр илүү зөөлөн, байгаагаасаа илүү уян хатанбайх хандлага бий. Ерөнхийдөө үерхлийн явцад гурванvзүйлийг анхаарахыг сэтгэл зүйчид санал болгодог.
Нэгдүгээрт, сонирхол нийлэх. Жишээлбэл, хооллолтын хувьд сонирхол нийлнэ гэдэг хосуудын хувьд хамт байх том шалтгаан болдог. Аз жаргалтай гэр бүлүүдийн ихэнх нь хоолны дуршил адил байдаг. Хоёрдугаарт, цагийг хамтөнгөрөөх сонирхол буюу хобби. Нэг нэгэндээ таалагдах гэж бус, хамт байх үедээ хийж буй зүйлээсээ таашаал авч чадаж байна уу гэдгийг анзаарах хэрэгтэй. Гуравдугаарт, нөгөө хүний харилцаа, сэтгэл зүйн байдал танд таалагдаж байгаа эсэх нь чухал.
Хосын харилцаанд гомдол их байдгийн учир нь маш их хүлээлт байдаг
–Залуу хосууд маргалдах үедээ бардам зан, уурандаа хөтлөгдөн нэг нэгнээ гомдоох тохиолдол их байдаг. Ярилцаж сурах тал дээр та ямар зөвлөгөө өгөх вэ?
-Гомдол нь хүүхдийн мэдрэмж юм. Бид хосын харилцаандаа ухамсаргүй зүйлс хийдэг. Найз эсвэл ажил хэргийн харилцаанд бид ухамсартайгаар өөрийгөө хянаж удирдаж чаддаг.
Харин хосын харилцаанд гомдол их байдгийн учир нь маш их хүлээлт байдаг. Нэгнийгээ сайн байхыг шаарддаг. Мөн өөрөө сайн байхыг хүсдэг. Тэр хүлээлтүүд биелэхгүй тохиолдолд урам нь хугардаг.
Магадгүй нөгөө хүнийхээ биелүүлж чадахгүй зүйлийг хүсдэг. Тэр хүн таны бүх зүйлийг хүлээн зөвшөөрөөд, таны аав, ээж шиг байх боломжгүй гэдгийг ойлгох хэрэгтэй.
– Гэр бүл болсныхоо дараа эхний 3-5 жилийн хугацаанд жижиг зүйлс дээр ч маргалдаж дасан зохицох шатаа даваагүй бол салах тохиолдол хэр их байна вэ?
– Гэр бүл болж, эхний хүүхэд цэцэрлэгт орох хугацаа буюу3-5 жилийн хугацаанд гэр бүл салах тохиолдол статистик мэдээллээс харахад сүүлийн үед эрчимтэй өсөх хандлагатай байна.
–Гэрийн ажил, гадуурх ажлыг амжуулах талд дээр маргаан гараад байгаа юм шиг санагддаг. Яаж шийдвэл харилцаанд эерэг нөлөөтэй вэ?
Эмэгтэйчүүд нөхрийнхөө орлогод сэтгэл дундуур байдаг
– Ямар гэр бүлд өссөн, ямар дадал суусан бэ гэдэг нь энэ асуудалд хамгийн их нөлөөлдөг.
Маш олон эмэгтэйчүүд эрэгтэй хүний функцийг гүйцэтгэж байна. Гэрийн ажилд оролцох нь монгол эрчүүдэд хүнд санагддаг. Одоо үед хот суурин газар амьдарч буй хүмүүсийн хувьд, орлогын байдал ялгаагүй болсон.
Эмэгтэйчүүд нөхрийнхөө орлогод сэтгэл дундуур байдаг. Тэр талаараа нөхрөө ил далд шүүмжилдэг. Харин нөхөр нь намайг хүндлэхгүй байна гэсэн гомдолтой явдаг. Сэтгэл судлаачид гэр бүлийн санхүү нэгдсэн бөгөөд шилэн байх ёстой гэж үздэг.
Яагаад гэхээр энэ маш томитгэл, хариуцлагыг аль аль талдаа өгч байдаг. Мөнгөө хэрхэн зарцуулах тал дээр тохиролц гэж зөвлөх байна. Арай илүү орлого олж байгаа нь давуу байдал үүсгэх гээд байдаг тал бий. Амьдралд хэн илүү мөнгө олох нь чухалбиш.
Бие махбодийн болон сэтгэл санааны хүчирхийллийн үр дагавар яг ижил байдаг.
– Гэр бүлийн харилцаанд эмэгтэй нь хүчирхийлэлүйлдэж буйг яаж мэдэх вэ?
-Эмэгтэй хүний зэвсэг хэл яриа байдаг. Эмэгтэй хүн өөрийгөө хамгаалах үедээ хэл яриагаа илүүтэй ашигладаг. Энэ нь эрэгтэй хүнд бие ма бодийн хүчирхийлэлтэй тэнцэх хэмжээний дарамт учруулдаг.
Бие мах бодийн болон сэтгэл санааны хүчирхийллийн үр дагавар яг ижил байдаг. Хүн илүү эмзэг, өвдөмтгий, оюун санааны хувьд доройтно, өөртөө итгэх итгэл багасна.
Нэг нэгнээ хуурсан гэр бүлийн 70 хувь нь салдаг
–Гэр бүлээс гадуурх харилцааг удаа дараалан уучлах нь буруу юу. Дахин хуурагдах вий гэсэн айдсыг хэрхэн даван туулах вэ?
– Энэ бол маш том шарх. Нэг нэгнээ хуурсан гэр бүлийн 70 хувь буюу гурван гэр бүл тутмын хоёр нь салдаг. Харин гуравны нэг нь санхүүгийн байдал, хүүхэд, хамтын бизнес эсвэл хайр сэтгэл буюу хүчтэй ээнэгшлээс болж харилцаагаа үргэлжлүүлэх замыг сонгодог.
Эрэгтэй хүний хувьд хуурагдсан бол дотроо нуух тохиолдол их байна. Учир нь энэ бол эрэгтэй хүний хувьд өөрт нь маш том доромжлол мэт санагддаг. Эрэгтэй хүн энэ шархаа эдгээхийн тулд маш хатуу байдаг. Эмэгтэй хүний хувьд зөөлөн боловч маш хорон байдаг гэх мэт сэтгэл зүйчдийн судалгаа бий. Хууралт хэзээ ч мартагдахгүй. Энэ шархыг зөв анагаах нь чухал юм.
Үүнд хугацаа хэрэгтэй. Гурвансараас нэг жилийн хугацаанд маш хурц өвдөлт явагддаг. Хуурсан хүн мөн адил хэмжээний сэтгэл зүйн дарамтадөртдөг.
Хууралт бол эр, эм алинд ч адил хэмжээний өвдөлт гэжсэтгэл зүйчид үздэг. Хууртсан хүн нийгмээс дэмжлэг авдаг бол хуурсан хүний хувьд бусдад үзэн ядагддаг. Тиймээс аль аль талд нь хүнд шарх болдог.
Хамт үлдэх шалтгаанаа тодорхойлоод хугацаа хэрэгтэй гэдгийг ойлгох нь чухал. Сэтгэл зүйчид хандах нь зүйтэй юм. Нэгдүгээрт та өөрийгөө бодох ёстой.
Хосын харилцаан маш их сэтгэл хөдлөл дээр тулгуурладаг
–Хосууд яагаад ижилсдэг вэ. Царайны хувирал, биеийн хөдөлгөөн зэрэг адилхан болох тохиолдол ажиглагддагшүү дээ?
-Хосын харилцаа маш хүчтэй ээнэгшил дээр суурилдаг. Хүүхэд төрөөд 0-1 насны үед ээжтэйгээ ээнэгшдэг. Тэр процесс маань насанд хүрсэн хүмүүсийн харилцаанд бий болдог. Хосын харилцаан маш их сэтгэл хөдлөл дээр тулгуурладаг. Хосууд удаан хамт амьдарахад царайны хэлэмж, биеийн хэл, сонирхдог зүйлс, хэлдэг үг хэллэгийн хувьд ч төстэй болдог. Үүнийг сайн зүйл гэж үздэг.
– Хэдэн насандаа гэрлэвэл гэр бүл тогтвортой байхмагадлал өндөр байдаг вэ?
– Ихэнхдээ 27-32 насны хооронд гэрлэвэл тухайн гэр бүлилүү тогтвортой байдаг гэсэн судалгаа бий.
Бүх асуудалд аль аль талдаа нээлттэй байх ёстой
–Бэлгийн харилцаа зогсоход юу нөлөөлдөг вэ?
-Хосын бэлгийн харилцаа маш их аз жаргалыг өгдөг. Альаль талдаа нээлттэй байх ёстой. Итгэлцэл, дотно байдалдээр суурилан тухайн харилцаа цааш удаан оршинтогтнодог.
Бэлгийн харилцаа зогсдогийн учир нь хосуудад аль аль талаасаа илэрхийлж чадахгүй зөрчил байна гэж үздэг.
Дахин хэлэхэд гурван зүйлийг анхаарах хэрэгтэй. Нэгдүгээрт итгэлцэл заавал байх хэрэгтэй. Энэ итгэлцэл нь та өөрийнхөөрөө, нөгөө хүнээ өөрийнхөөрөө байх боломжийг нь олгох үед бий болдог. Гэхдээ өөрийнхөөрөө байна гээд нөгөө хүнээ дарамтлах бол энэ нь хүчирхийллийн хэлбэр болно. Хоёрдугаарт маргалдах үедээ нөгөө хүнээ буруутгахгүй байх ёстой. Нэг нэгнээ буруутгасан өнгө аяс ороход нөгөө хүн буруугаа мэдэж байсан ч энэ нь тэмцэл болон хувирдаг.
Ямар ч амьтан өөрийгөө эцсийн мөч хүртлээ буруутай байсан ч хамгаалдаг. Сэтгэл зүйчдийн нэг дүрэм бол хэн буруутай гэдгийг хайж эхлэх үед танай гэр бүл салалт руу явж байна. Гэр бүлийн маргаанд ялагч байдаггүй.
Хэн буруутай гэдгийг битгий хай. Хэн хэнд таатай байдлаар яаж шийдэж болох вэ гэдэг дээр л тохиролцох хэрэгтэй. Гуравдугаарт хамт байх цагаа аль болох хэн хэнд нь таатай өнгөрөөх үүднээс санаачлагатай бай. Нэг нэгнийхээ сонирхлыг дэмжихэд анхаарч байвал амархан ойлголцдог.
Ярилцсанд баярлалаа.