Эвдрээд зогссон автомашиныг мөргөсөн осол гарч, хоёр хүн амь эрсэджээ

Завхан аймгийн Нөмрөг сумын Нуур багийн “Нүхэн хад” гэдэг газар зам тээврийн осол гарч, хоёр хүн нас баржээ.

Тодруулбал, цагдаагийн байгууллагад энэ сарын 13-ны өдрийн 08:30 цагт Завхан аймгийн Нөмрөг суманд “Зам тээврийн осол гарсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.Дуудлага, мэдээллийг тус аймгийн цагдаагийн газрын Тосонцэнгэл сумын сум дундын цагдаагийн хэлтсээс шалгахад Toyota Prius маркийн суудлын автомашины жолооч замын зорчих хэсэгт эвдрэл гарч үлдээсэн байсан Mazda Titan маркийн ачааны автомашиныг мөргөж, онхолдсон. Улмаар жолоодож явсан 17 настай болон зорчигч 29 настай хоёр иргэн нас баржээ.  Уг осол, хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Жолооч та бүхэн орон нутгийн замд зорчихдоо цаг агаарын болон замын нөхцөл байдлын талаар мэргэжлийн байгууллагаас өгч буй мэдээллийг авч тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах, замын хөдөлгөөний дүрмийг баримтлан хурд хэтрүүлэхгүй байх, жолоодох эрхийн үнэмлэхгүй хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Эх сурвалж: ЦЕГ

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments