Д.Ганбат: Ирэх он ард иргэдийн хувьд хүнд байх болно

Ардчилсан Нам (АН)-аас 2023 оны төсөв батлагдсантай холбогдуулж мэдэгдэл хийлээ.

АН-ын гишүүн Д.Ганбат, “АН-ын зүгээс Монгол Улсын 2023 оны төсвийн төсөлд удаа дараа шаардлага тавьж байсан. Сүүлийн зургаан жилийн хугацаанд байнгын алдагдалтай төсөв баталж байна. 202З оны төсвийг зургаан жилийн өмнөх төсөвтэй харьцуулбал гурав дахин нэмэгдсэн. Гэвч Монголын ард түмний амьдрал гурав дахин сайжирсан уу гэвэл үгүй харин хоёр дахин уналаа. Хуучин гурван хүний нэг нь ядуу байсан бол одоо хоёр хүний нэг нь ядуу болсон. 19 их наяд 50 тэрбумын төгрөгийн орлоготой, 20 их наяд 475 тэрбум төгрөгийн зарлагатай төсөв батлагдлаа. Үүний алдагдал нь 1.4 их наяд төгрөг болж байна. 2023 он ард иргэдийн хувьд хүнд жил байх болно” хэмээлээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *