БУРИАД: Эдийн засгийн хүндрэлтэй үед хэмнэлт хийж, Шинэ жил тэмдэглэхгүй

ОХУ-ын Буриадын тэргүүн Алексей Цыденов эдийн засгийн хүндрэлтэй өнөө үед “Засгийн газраас Шинэ жилийн баяр, арга хэмжээ тэмдэглэхэд мөнгө гаргахгүй” гэж мэдэгдлээ.

Тэрбээр, “Засгийн газраас олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй, хэмнэлт хийнэ. Ард иргэдийг тэмдэглэж болохгүй гэж хэлж байгаа юм биш. Улсын зардлаар баяр тэмдэглэхгүй, зөвхөн Сүлд модоо л босгоно. Насанд хүрэгчдэд зориулсан ёолк хийхгүй, хүүхэд багачуудаа мэдээж Ёолк хийж баярлуулна. Юуны өмнө Украин дахь цэргийн тусгай ажиллагаанд оролцож байгаа дайчдын хүүхдүүдэд Шинэ жилийн баяр зохион байгуулна” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *