|

Доналд Трампын твиттер хаягийг эргэн сэргээжээ

Өнгөрсөн оны 1-р сарын 6-ны өдөр Доналд Трамп АНУ-ын Капитол руу дайран орсон хүмүүсийг “эх орончид” гэж жиргэсний улмаас түүний Твиттер хаягийг хаасан билээ. Тус үйл явдлын улмаас дөрвөн энгийн иргэн, нэг цагдаа амиа алдсан юм.

Энэ сарын 19-нд Илон Маск Твиттерт ерөнхийлөгч асан Трампын хаягийг эргэн сэргээх тухай санал асуулга явуулсан байна. Тус санал асуулгын  дүнгээр 51.8 хувь нь дэмжиж, 48.2 хувь нь эсэргүүцэж, нийт 15 сая хүн санал өгчээ. АНУ-ын ерөнхийлөгч асан тэрээр өмнө нь Твиттерийн хамгийн нөлөө бүхий, маргаантай хэрэглэгч байсан юм. Бараг 90 сая гаруй дагагчтай түүний жиргээнүүд зах зээлийг хөдөлгөхүйц байв.

Ерөнхийлөгч асан Доналд Трамп 2024 онд Бүгд найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ зарлаж, хоёр удаа дараалан сонгогдоогүй хоёр дахь ерөнхий командлагч болох зорилготой байгаагаа мэдэгдсэн билээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *