ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Аргын тооллын 11 сарын 23, Буд гараг. Билгийн тооллын битүүн
НАМРЫН АДАГ ЦАГААН НОХОЙ САРЫН ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ, ЦАГААН ЛУУ ӨДӨР
- Үс засуулвал: Эрлэг лугаа учирна
- Наран ургах, шингэх: 08.10-17.07
- Барилдлага: Үхэх
- Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
- Суудал: Ус
Хонгорцог одтой, цагаан луу өдөр. Энэ өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, эрдэнийг гадагш өгөхөд муу.
Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.