“Дэлхий” маргааш уухайлна

Бүтээлүүд нь бидний чихэнд хэдийнээ хоногшсон ч бүтээлийн эзэд нь олон жил хөшигний цаана явж ирсэн Дэлхий хамтлаг маргааш анх удаа тайзнаас фэнүүдтэйгээ уулзах нь.

Байгалийн дуу чимээг үндэсний болон орчин үеийн хөгжимтэй хослуулан тоглодог Дэлхий хамтлаг Ертөнц хөгжмийн цуврал бүтээх ажлаа 2009 онд эхлүүлж Ертөнц” “Байгаль цомгуудаа Монголчуудынхаа сонорт хүргэж танигдсан бол өнгөрөгч сард Хүмүүнцомгоо гаргасан юм.

Арван гурван жилийн хугацаанд бүтээсэн бүхнээ тайлагнаж, Соёлын төв өргөөнд Улс тунхагласны баярын өдөр буюу маргааш анхны албан ёсны тоглолтоо хийх гэж байна. 110 минут үргэлжлэх тоглолтоо тэд Монголчуудын дотогшоо чимээлж, үндэсний ондоошлоо мэдрэх боломжийг хамтдаа хуваалцах сайхан үдэш болно гэж тодорхойлж байна. Үндэсний оюун санааны манлайлагчид тэдний үнэнч фэнүүд байдаг нь Монголын үнэ цэн тэдний уран бүтээлд шингэсний тод илрэл юм.

Дэлхий хамтлагийн анхны тоглолтын бүрэн бичлэг олон улсын урлагийн менежментийн компаниудад танилцуулагдаж, уран бүтээлийн дараагийн алхмуудаа тэд удахгүй хийх юм байна.

Тасалбарыг: https://www.ticket.mn/event/date/4146

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments