ЗГ: Хил, гаалиар бүртгэлгүй нүүрс нэвтрүүлсэн асуудлаар албан тушаалтнуудад хариуцлага тооцох тухай хэлэлцэнэ
Засгийн газар өнөөдөр /2022.12.12/ 09.30 цагт ээлжит бусаар хуралдах аж. Тэд хил, гаалиар бүртгэлгүй нүүрс нэвтрүүлсэн асуудлаар албан тушаалтнуудад хариуцлага тооцох тухай хэлэлцэнэ гэх мэдээлэл байна.
Тодруулбал,
- “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хэрэгжүүлж байгаа төрийн нууцад хамаарах “Ил уурхайн олборлолтыг үе шаттайгаар нэмэгдүүлэх, шилдэг технологи нэвтрүүлэх төсөл”,
- “Ил уурхайн аргаар ашиглах боломжгүй нөөцийг далд уурхайн аргаар ашиглаж, экспортыг нэмэгдүүлэх төсөл”,
- “Загийн усны хоолойн газрын доорх усны ордоос Тавантолгой нүүрсний уурхай хүртэлх ус хангамжийн шугам хоолойн төслийн ажил”,
- “Богдхан төмөр зам”-ын суурь бүтэц барих төслийн ажил,
- Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн ажил болон Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн дээд бүтэц дохиолол холбоо, эрчим хүч, гүүр хоолойн барилгын ажил, зураг төсөл гүйцэтгэх ажилд холбогдох есөн гэрээг нээлттэй болгосон юм.