“Х.Баттулга хэр баргийн өвчин тусахааргүй биетэй хүн шүү дээ”

УИХ-ын гишүүн Т.Доржханд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Сүүлийн үед дуу ороод байгаа гишүүдээс мэдүүлэг авахаар төлөвлөж байсан. Гэтэл нэр нь зарлагдсан хүмүүсээс эхнээсээ зугтаагаад эхэллээ шүү дээ. Үндэслэл нь эрүүл мэндийн шалтгаанаар гэнэ. Гэтэл Ч.Сайханбилэг ч эрүүл мэндийн шалтгаанаар гээд хилээр гарч байсан. Ард түмэнд төмөр өргөөд хэр баргийн өвчин тусахааргүй Ерөнхийлөгч гэж имижээ бүртгүүлчихсэн хүн шүү дээ. Гэтэл хэрэг нь шалгагдаад ирэхэд эмчлүүлэх зорилгоор явсан гэдэгт нь эргэлзэж байна. Өмнө яллагдагчаар татагдсан, АТГ-д шалгагдаж буй хүмүүстээ хилийн хориг тавихыг шаардаж байсан. Тиймээс хуулийн байгууллагууд одоо хилийн хоригоо тогтоо, тэгэхгүй бол хулгайч нар чинь зугтаад дууслаа” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *