П.Оростогоо: Нүцгэлсэн иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлэхээр авч явсан

“Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах” Ерөнхий хяналтын сонсголыг оролцогчдын шаардлагын дагуу Төрийн ордны Их танхимд үргэлжилж байна.

Энэ үеэр ЦЕГ-ын дэд дарга, Цагдаагийн хурандаа П.Оростогоо, “Сая ордны баруун хаалганы үүдэнд жагсагчид ирж, шаардлага тавьсан. Шаардлагын хүрээнд 27 залуу нүцгэлж, эхний нүцгэлсэн залуу нэг цаг орчмын дараа биеийн байдал нь хүндэрч, осголтын байдалтай болсон. Тиймээс Нийслэлийн эрүүл мэндийн газар, Сүхбаатар дүүрэг дэх Нийгмийн эрүүл мэндийн төв, Хан-Уул дүүрэг дэх эрүүл мэндийн нэгдлийн эмч нар ирж, есөн хүний бүрэлдэхүүнтэй баг ажилласан. Осголтын шинж тэмдэг үүсээд байгаа учраас амь насанд нь аюул учрах эрсдэлтэй байна гэсэн дүгнэлт хийж, цагдаагийн байгууллагаас хамтарч ажиллах дэмжлэг хүссэн. Улмаар цагдаагийн байгууллагаас эдгээр иргэдэд эрүүл мэндийн туслалцаа үзүүлэх зорилгоор авч явсан” хэмээв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *