Цагааннуур боомт 10 хоног амарна
Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дэвсгэрт орших олон улсын Цагааннуур боомт найман хоног амрахаар болжээ.
Тодруулбал, маргааш буюу арванхоёрдугаар сарын 29-ний өдрийн Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр болон 31-ний өдөр ажиллахгүй аж. Мөн ОХУ-д ирэх оны нэгдүгээр сарын 1-8-ны өдрүүдэд шинэ оны амралтын өдрүүд тохиож байгаатай холбоотойгоор хилийн боомтууд амрах юм. Ийнхүү 2023 оны нэгдүгээр сарын 9-ний өдрөөс хуваарийн дагуу хэвийн ажиллаж эхлэх аж.