СХД: 150 хүүхдийн шинэ цэцэрлэг ашиглалтад орлоо

Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороонд 150 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дуусаж, бяцхан сурагчдаа хүлээн авахад бэлэн боллоо. Тус цэцэрлэгийг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2022 оны жилийн эцэст байгуулсан бөгөөд тун удахгүй хамрах хүрээний хүүхдүүдээ бүртгэж эхэлнэ.

Цэцэрлэгийн орчинг олон улсын стандартад нийцсэн тоглоомын талбай, тоног төхөөрөмжөөр тохижуулаад байна. Энэхүү цэцэрлэг ашиглалтад орсноор тус хорооны цэцэрлэгийн насны багачууд өөрийн гэртээ ойр, тав тухтай орчинд сургуулийн өмнөх боловсрол эзэмших боломжтой болох юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *