Х.Нямбаатар: УБТЗ-ын албан тушаалтан “Б” гэдэг хүний болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн гэрээс нийт 7.3 тэрбум төгрөгийг хураан авсан

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар урд шөнө явагдсан хойшлуулшгүй ажиллагааны талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Урвд шөнө Эрүүгийн цагдаагийн газраас хойшлуулшгүй ажиллагаа явуулж УБТЗ-ын албан тушаалтан “Б” гэдэг хүний болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн гэрээс нийт 7.3 тэрбум төгрөгийг хураан авч, иргэн “Б”-г 48 цагийн хугацаагаар баривчилсан байгаа.Үүнээс гадна 4 гаруй тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэдэг асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Иргэн “Б” нь УБТЗ-д өмнө нь олон жил ажиллаж байсан. Одоо Тээвэр зохицуулалтын асуудал хариуцсан албан тушаалыг хашдаг гэсэн урьдчилсан мэдээлэл байна. Энэ талаарх мэдээлэл Монгол Улсын Ерөнхий сайдад байсан. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байсан” гэсэн мэдээллийг өглөө.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр УИХ-ын чуулганы хуралдаан дээр “Нүүрсний асуудлын дараа төмөр замын компаниуд дээр Засгийн газар онцгой анхаарал хандуулна. Намайг сонсож байгаа тээвэр, төмөр зам, боомттой холбоотой дарга нарт хандаж хэлэхэд болгоомжтой байгаарай. Тун удахгүй дараагийн дэлбэрэлт энэ салбар дээр болж магадгүй” хэмээн хэлж байсан билээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *