БНХАУ: Улсын аюулгүй байдлын яамны генерал авлига авсан хэргээр цаазын ял сонсов
БНХАУ-д Улсын аюулгүй байдлын яамны генерал асан Лю Яньпинд цаазын ял оноосон тухай “Epoch Times” хэвлэлд мэдээлжээ.
Түүнийг 234 сая юань буюу 34.5 сая ам.долларын хээл хахууль авсан хэргээр ялласан байна. Эл мөнгийг улсын орлого болгон хураан авч, түүний бүх цолыг мөн хураан авах шийдвэр гаргажээ.
Үүнээс өмнө Тайань хотын дунд шатны шүүх Ляонин мужийн Ардын улс төрөөр зөвлөлдөх зөвлөлийн дэд дарга Ли Вэньсийг 540 сая юанийн хахууль авсан хэргээр цаазын ял оноосон билээ. Түүний бүх хөрөнгийг улсын орлого болгох шийдвэр мөн гаргаж байв. Түүний хууль бус үйлдэл Хятадын ашиг сонирхол болон ард түмэнд ноцтой хохирол учруулсан гэж шүүх үзжээ.