У.Цогтбаяр: 40 их наяд биш 70 их наядын хулгайн хэрэг байгаа
Нүүрсний хулгайг эсэргүүцсэн иргэдийн жагсаал нэг сарын нүүрийг үзэв. Эл жагсаалыг манлайлан оролцож буй жүжигчин У.Цогтбаяр “нүүрсний хулгай 40 их наяд биш, 70 их наяд төгрөгийн хэрэг” хэмээн мэдээлээд байгаа юм.
Энэ талаар тэрээр, “Эдийн засгийн ухааны доктор, профессор Ж.Батсуурь гуай төрийн ордонд ярилцлага өгөхдөө нүүрсний хулгайн хохирол 40 их наяд биш 70 их наяд төгрөг гэж хэлсэн. Түүний цүнхэнд Хятадын талаас цуглуулсан бүх шаардлагатай бичиг баримтууд нь байсан. Хятадын судалгааны компани манайх шиг худлаа тооцоолол гаргахгүй байх. Би тэр хүнд шууд итгэж байгаа. Анх тэмцэл өрнүүлснээс хойш нэг сар өнгөрлөө. Мөнгөний хэмжээ л өөрчлөгдлөө өөр юу ч өөрчлөгдсөнгүй” хэмээв.
Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?
Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?