Д.Амарбаясгалан: Хүүхдийн мөнгө авсан иргэдийн 9 хувь нь хүүхдийн мөнгөө шууд хадгаламжинд хийж байсан тул тэр 9 хувьд олгохгүй
Хүүхдийн мөнгөний асуудлаар өнөөдөр Засгийн газраас мэдээлэл хийв.
Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Мэдээллийн зөрүүгээс болж 91 хувьдаа хамрагдаагүй хүүхдүүдийн мөнгийг ямар ч хохиролгүйгээр олгох болно. Өнөөдөр 823354 хүүхдийн мөнгийг дансанд нь шилжүүлнэ.Иргэд та бүхэн мэдээллээ засахад төрийн байгууллагуудтай хамтарч ажиллах хэрэгтэй байна” гэлээ.
Мөн тэрбээр “Хүүхдийн мөнгө авсан иргэдийн 9 хувь нь хүүхдийн мөнгөө шууд хадгаламжинд хийж байсан тул тэр 9 хувьд олгохгүй” гэв.