Б.Жагар: Хотын дарга УИХ-ын гишүүнээсээ бултаж нийслэлд зардал учруулж байна
Хан-Уул дүүргийн төлөөлөгч Б.Жагар Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт шаардлага хүргүүлжээ.
Шаардлагад хотын хэмжээнд хууль бус газарт ажлын хэсэг байгуулан шалгалт оруулж, ХУД-ийн 2, 20, 21-р хороонд иргэдийн хүсэлтийн дагуу зарим газрыг цаг алдахгүй яаралтай цуцлах тухай аж.
Б.Жагар “Би маргаашийн 11 цагаас эхлэн жагсана. Газраа алдсан болон эрхээ зөрчүүлсэн хүмүүсийг цуглахыг уриалж байна. ӨнөөдөрУИХ-ын гишүүнээсээ бултаж нийслэлд зардал учруул муу дарга нарт татвар төлж болохгүй. Энэ газрын асуудлыг цуцлах тал дээр Д.Сумъяабазар өөрөө санал солилцох ёстой. Улаанбаатар хот дахь хууль бус газрын зөвшөөрлийг яагаад цуцалж иргэдэд нөхөн олговор өгч болдоггүй юм. Үеийн үед ийм хотын даргатай байлаа.
Өнөөдөр нэг залуу хүнийг хүлээж аваад саналыг нь сонсох хэрэгтэй. Өнөөдөр аад яваа хүмүүсийн нэг нь хотын дарга шүү дээ. Өнөөдөр иргэн дарга хоёрын хооронд асар том зайтай байна. Энэ шаардлагыг шуудангаар дамжуулбал алга болно. Аливаа шатны төлөөлөгчийнхөө саналыг хотын дарга хүлээж авдаг байх ёстой” гэв.