Хүүхдийн мөнгөний санхүүжилтэд 73 сая доллар зээлнэ

Монгол Улсын нийгэм-эдийн засагт үзүүлж буй КОВИД-19 цар тахлын нөлөөг бууруулах зорилгоор Азийн Хөгжлийн Банк (АХБ) ядуу, эмзэг бүлгийн иргэд, тэр дундаа эмэгтэйчүүд, хүүхдүүдэд чиглэсэн нийгмийн халамжийг сайжруулахад зориулан 73 сая ам.долларын зээлийг баталжээ.

Цар тахлын хариу арга хэмжээний хүрээнд энэ оны 6 дугаар сарыг дуустал сар бүр 0-17 насны хүүхдүүдэд нэмэлтээр олгох “Хүүхдийн мөнгөн тэтгэмж”-ийн тодорхой хувийг энэхүү зээл санхүүжүүлэх юм. Энэ нь 2020 оны 4 дүгээр сараас 9 дүгээр сар хүртэл яаралтай тусламжийн зээлийн хүрээнд үзүүлсэн өмнөх санхүүжилтийн үргэлжлэл болж байна.

Судалгааны дүнгээс харахад 2020 оны 5 дугаар сарын эхэн үеийн байдлаар Монголын нийт өрхийн дөрөвний гурав орчим нь, ядуу өрхийн 85% нь ямар нэгэн байдлаар эдийн засгийн хямралд өртсөн байна. Нийт өрхийн бараг гуравны хоёр (64%) нь хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн гэсэн бол хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн дөрөвний гурав (73%) орчим нь орлого тасалдсан гэсэн байна. Мөн малчид, тариаланчдын 70 орчим хувь нь өмнөх жилтэй харьцуулахад орлого буурсан гэсэн судалгаа өгчээ.

Энэхүү төсөл нь КОВИД-19-ийн нөлөөллийг бууруулах зорилгоор АХБ-наас Монгол Улсад үзүүлж буй нэгдсэн, цогц дэмжлэгийн нэг хэсэг юм. Төслийн нийт санхүүжилт нь 259.64 сая ам.доллар бөгөөд үүнээс Засгийн газрын санхүүжилт нь 186.64 ам.доллар байна. Төслийг 2023 онд хэрэгжүүлж дуусгахаар төлөвлөжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *