Улсын хэмжээнд 1 сая автомашинд RFID чип буюу цахим гэрчилгээ наана

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Шинэ сэргэлтийн бодлого, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр тусгагдсан Зам тээврийн хөдөлгөөний удирдлага хяналтын нэгдсэн ухаалаг систем бий болгох”, “Дэвшилтэт технологи бүхий камержуулалтын нэгдсэн системийг нэвтрүүлж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох цогц арга хэмжээг хэрэгжүүлснээр гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулж, нийтийн хэв журам, аюулгүй байдлыг хангах зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд RFID систем, Шалган бүртгэх товчооны систем, Хяналтын камерын систем, газрын зургийн суурь системийг хөгжүүлэх, орон зайн мэдээлэл дээр тулгуурласан авто замын хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн системийг бий болгох бэлтгэл ажлыг хийж гүйцэтгэж байна. 

Энэ талаар “Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж”-ийн захирал Ч.Батзориг, Нийслэлийн цахим хөгжил, мэдээлэл технологийн газрын дарга О.Чинзориг, ЗТХЯ-ны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын тээвэр зохион байгуулалтын хэлтсийн дарга Э.Мөнхнасан нар өнөөдөр /2023.02.06/  мэдээлэл хийлээ. 

RFID систем гэж юу вэ? 

RFID системийн зорилго нь төрийн байгууллага болон замын хөдөлгөөнд оролцогчдын мэдээлэл солилцох чадварыг технологийн тусламжтайгаар сайжруулах, нэгдсэн мэдээллийн сан үүсгэх, замын хөдөлгөөнийг хянах, удирдах, дүн шинжилгээ хийх боломжийг бүрдүүлэх явдал юм. Энэхүү төсөл хэрэгжиж эхэлснээр холбогдох төрийн байгууллагуудын мэдээлэл солилцох чадвар сайжирч, үүссэн асуудал нөхцөл байдалд шуурхай хариу арга хэмжээ авах, төлөвлөлт хийх, иргэдийг зам, тээвртэй холбоотой мэдээллээр хангах боломжтой дэд бүтцийг бий болгох юм.

ЗТХЯ-ны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын тээвэр зохион байгуулалтын хэлтсийн дарга Э.Мөнхнасангийн хэлснээр 2023 оны 3-р сараас эхлэн улсын хэмжээнд замын хөдөлгөөнд  оролцож буй 1 сая тээврийн хэрэгсэлд RFID чип буюу цахим гэрчилгаа наах ажил эхэлнэ гэлээ. 

Шалган бүртгэх товчооны систем

Нийслэлийн шалган нэвтрүүлэх товчоодын төлбөр, хураамжийн системийг сайжруулах, цахим төлбөрийн систем нэвтрүүлэх, нэхэмжлэх үүсгэх, төлбөрийн нэгдсэн системд холбох, тоног төхөөрөмж угсарч суурилуулах ажил бүрэн хийгдэж дууссан. Ингэснээр шалган бүртгэх товчоодоор орж ирэх орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслийн ангилалаас хамаарч зам ашигласны төлбөрийн нэхэмжлэх системд үүсэж, төлбөрийн мэдээллийг тээврийн хэрэгслийн үйлчилгээний нэгдсэн https://smartcar.mn/ систем рүү илгээснээр иргэд товчоодоор орж, гарахад урт дараалал түгжрэл үүсгэхгүйгээр дараа төлбөрт байдлаар төлөх боломжтой болсон.

Хяналтын камерын систем

Энхтайваны өргөн чөлөөний нэгдүгээр эгнээ буюу Таван шарын уулзвараас Офицерын уулзвар хүртэлх нийт 44 цэгт 45 камер суурилуулж дууссан. Зөрчил бүртгэлийн камерыг суурилуулсанаар 1 дүгээр эгнээгээр зорчих тээврийн хэрэгслүүдэд хяналт тавьж, нийтийн тээврийн зорчих хэсгийн ачааллыг бууруулах боломж бүрдсэн.

Газрын зургийн суурь системийг хөгжүүлэх, орон зайн мэдээлэл дээр тулгуурласан авто замын хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн систем

Улаанбаатар хотын авто замын газрын зургийн суурь системийг бий болгож, замын ачаалалыг хянах, маршрутыг төлөвлөх, тооцоолох, авто замын хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн бодит цаг хугацааны мэдээлэл, орон зайн өгөгдөл мэдээлэл цуглуулан замын хөдөлгөөний нөхцөл байдлын дүн шинжилгээ хийж, тооцоо боловсруулах боломжийг бий болгох https://ubmap.ulaanbaatar.mn/ системийг нэвтрүүлээд байна.

Газрын зургийн суурь системийг хөгжүүлснээр дараах боломжуудыг бий болгосон.

Үүнд:

Нийтийн тээврийн автобус болон хүүхдийн автобусны зорчилтын байршлын GPS-ын мэдээлэл, мөн чиглэлийн мэдээлэл, дамжин суух буюу дамжилтын мэдээлэл.

  • Засвартай зам болон түр хаасан замын мэдээлэл.
  • Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй авто зогсоолын байршлын мэдээлэл
  • Нийслэлийн 8 товчоодын нэвтрэлтийн болон бодит цаг хугацааны ачааллын мэдээлэл.
  • Зогсоолын байршил болон бодит цагийн ашиглалтын мэдээлэл.
  • Замын хөдөлгөөний оргил ачаалалтай нэвтрэлтийн болон бодит цаг хугацааны ачааллын мэдээллийг video stream-ээр харах.

Бүртгэлийн систем

Товчоодоор орох, гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөний бүртгэлийн мэдээллийн сан бий болж, тээврийн хэрэгсэлтэй холбоотой зөрчил илрүүлэлт нэмэгдэж, хяналт шалгалт сайжирснаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг тухай бүрт авч, тухайлбал, товчоодоор нэвтэрч буй тээврийн хэрэгслийн татвар, торгууль, даатгал, оношилгоонд хамрагдсан байдал зэрэгт цахимаар хяналт тавих боломж бүрдсэн.

Тээврийн хэрэгслийн хяналтын цахим гэрчилгээ

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 47 дугаар хуралдааны тэмдэглэлийн IX.12 дугаарт “Зам, тээврийн удирдлагын ухаалаг систем”-ийн бүрэлдэхүүн болох автотээврийн хэрэгслийн гэрчилгээг цахимжуулах ажлыг 2023 оны I дүгээр улиралд багтаан зохион байгуулж, мөн оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс дагаж мөрдөнө” гэж даалгасны дагуу Зам, тээврийн удирдлагын ухаалаг систем нэвтрүүлэх ажлын хүрээнд Зам, тээврийн хөгжлийн Сайд, Монгол Улсын Сайд, нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга нарын хамтарсан тушаалаар “Тээврийн хэрэгслийн хяналтын цахим гэрчилгээ” суурилуулах ажлын хэсэг байгуулагдсан.

Тээврийн хэрэгслийн техник хяналтын “Цахим гэрчилгээ” буюу (RFID tag)-г суурилуулсанаар авто зам ашигласны төлбөр хураамж, татвар, оншилгоо, даатгал, замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэслийн мэдээллийн нэгдсэн санг үүсгэж, цаашид авто зам, зогсоол зэрэгт зохистой менежментийг хэрэгжүүлэх нөхцөл бүрдэх юм.

 

Similar Posts

One Comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *