Монголын аврах баг зорьсон газраа саадгүй хүрлээ

Байгалийн гамшигт өртөн хүнд хохирол амсаад буй БНТУ-ын ард түмэнд туслахаар манай Зэвсэгт хүчний цэргийн эмч, эмнэлгийн ажилчид, онцгой байдлын албаны аврагчдаас бүрдсэн баг урьд шөнө эх орноосоо мордсон.

Тэд зорьсон газраа саадгүй хүрч Газиантеп хотын нисэх буудалд орон нутгийн цагаар 09.50 буюу Монголын цагаар 13.30 цагт амжилттай газардлаа. Тэд одоо гамшгийн голомт болох Хасан хот руу автобусаар 200 километрийн хөдөлгөөн үйлдэн очих бөгөөд онгоцноос хүмүүнлэгийн тусламжийн бараа, материалыг ачиж байна.

Тэднийг зорьсон газарт нь “Mongolian Airways” компанийн хамт олонд саадгүй тээвэрлэн хүргэв. Мөн энэ мөчид Франц, Солонгос, Итали Улсын цэргийн эмнэлгийн багууд Газиантеп хотод буужээ.

Эх сурвалж: Батлан хамгаалах яам

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *