Шүүхээс 3.6 жилийн хорих ял сонссон Д.Дамба-Очир гомдол гаргажээ

УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир Дээд шүүхэд гомдол гаргажээ. Шүүх хурлыг дөрөвдүгээр сарын 2-ний өдөр товлосон байна.

Хэргийг эргэн сануулахад, Д.Дамба-Очирыг улс төрд нөлөө бүхий этгээд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцож наймдугаар сарын 19-нд БЗД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 3.6 жилийн хорих ял нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жил хүртэлх хугацаагаар хасахаар шийдвэрлэсэн билээ. Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурлаар ялы хэвээр үлдээсэн юм.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *