ҮЙЛ ЯВДАЛ: ТҮЦ-ээр амь зуугчдын холбооноос Шинийн нэгний өглөө болох жагсаал цуглааны талаар мэдээлэл хийнэ

 Хоёрдугаар сарын 17-ны өдөр болох үйл явдлын тойм:

10.30 цагт:  ЗТХЯ-нд Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хооронд “Агаарын харилцааны хэлэлцээр” байгуулах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурна. Утас: 8805-7167.

11.00 цагт: ҮСХ-ноос Монгол Улсын 2023 оны 1 дүгээр сарын нийгэм, эдийн засгийн байдлын статистик үзүүлэлтийг танилцуулна.

11:00 цагт: Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газарт Засгийн газрын ХЭГ-ын дэд дарга бөгөөд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Баасандорж мэдээлэл хийнэ.

“ЗМ” сонины Үндэсний мэдээллийн төвд:

12:00 цагт: ТҮЦ-ээр амь зуугчдын холбооноос Шинийн нэгний өглөө болох жагсаал цуглааны талаар мэдээлэл хийнэ.

12:30 цагт: иргэн О.Шинэбаяр Хүүхдийн байгууллагуудын эрх мэдэлтнүүд албан тушаалаа ашиглан хүүхдийн эсрэг ноцтой хүчирхийлэл үйлдэж байгаа талаар мэдээлнэ.

-“Морин хуур-2022” оны шилдэг дуу шалгаруулах наадмын сүүлийн шатны шалгаруулалт болно.

-Улсын филармонид Морин хуур чуулгын “Торгоны хээ” тоглолт болно.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *