ШУУРХАЙ: Өмнөговийн уурхайгаас халдвар авсан нь батлагдсан 20 хүнийг Улаанбаатар луу зөөвөрлөжээ
Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэс Майнинг”, “SGS” компанийн уурхай ковид-19 халдвар тархаж голомт болжээ. Энэ талаарх мэдээллийг аймгийн удирдлага, онцгой комисс, компанийн зүгээс ихэд нууцалж байна.
Тодруулбал, уг уурхайд халдвар авсан иргэдийг тусгаарлаж, өнөөдөр нийслэл рүү ковид-19 шинжилгэээний хариу нь эерэг гарсан 20 хүнийг автобусаар авчирч байна. Мөн онгоцны буудал дээр тусгаарлагдсан 50-60 хүн байгаа аж.
Уурхайчид онгоцны буудалд тусгаарлагдсан байгаа нь
ХӨСҮТ-д ирсэн шинжилгээний хариунууд эерэг гарсан уурхайчдын ар гэрийнхэн рүү утасдаж мэдэгдсэн байна. Эх сурвалжаас авсан мэдээллээр Улаанбаатар луу ирж байгаа хүмүүсээс гадна уурхайд үлдсэн 40 хүн нэмж халдвар авсан нь батлагджээ.
Анх уурхайд 3-р сарын 26-ны өдөр сэжигтэй тохиолдол гарч шинжилгээ авсан байна. Эхний шинжилгээ батлагдсан ч уурхайн нийт ажилчдад мэдээлээгүй гэнэ. Ингээд 3-р сарын 28-ны өдөр гэхэд бүх ажилтнаас шинжилгээ авч дууссан бөгөөд уурхай нэгэнт голомт болсон нь тодорхой болсны дараа ажилтнуудад мэдэгдэж, өнөөдөр эхний 20 хүнийг Улаанбаатар луу зөөвөрлөжээ.
Бид энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эргэн мэдээлэх болно.
Худлаа шаа
Vnen shdee
Тэнэг сэтгүүлч. Одоо урд хил хаагдаж барааны үнэ өсөж, төсөв бүрдүүлэлт тасарч санхүүгийн гамшиг болно доо. Лалрын амбицаасаа болж их гай тарьдаг даа. Эргүү сэтгүүлч.
Эргүү хар дагз минь толгойгоо ажиллуул мэдээлэхгүй юм бас байдаг гэдгийг ойлго ста вэ
Тэнэг новш вэ өвчин угаасаа хаа сайгүй л байгаа чи мэдээлсэн ч мэдээлээгүй ч ялаа бусаддаа гай болох юмааа