Найман бод, 20 бог мал хулгайлсан бүлэг этгээдүүлийг илрүүллээ
Баянхонгор аймгийн цагдаагийн газраас мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх чиглэлээр хяналт шалгалт зохион байгууллаа.
Энэхүү ажлын хүрээнд 2 бүлэг, 5 этгээдийн гэмт үйлдлүүдийг илрүүлэн, таслан зогсоож, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Уг этгээдүүд дөрвөн удаагийн үйлдлээр иргэдийн 8 тооны бод, 20 тооны бог малыг хулгайлсан нь тогтоогдсон.
Иймд малчид та бүхэн мал сүргээ байнгын хараа хяналттай хариулгатай байлгаж, сэжиг бүхий этгээдүүд байгаа тохиолдолд цагдаагийн байгууллагад шуурхай мэдэгдэж байхыг анхааруулж байна.