Үгээрээ биш ээ үйлдлээрээ уриалъя

Үнсэн саарал Улаанбаатарын өнгө төрх… Жилийн яг эдгээр өдрүүдэд хотын тоос тортог, шороо улам ихэсдэг нь нууц биш. Өвлийн турш хөлдүү байсан бохирдлууд гэсэж, цагаан бүхнийг сааралтуулна. Үүнийг сануулах шиг өнгөрсөн өдрүүдэд багшийн дээдийн нүхэн гарц дэндүү бохир байгааг нэгэн иргэн зурагжуулж, цахим ертөнцөд илэрхийлэв.

Үүний дараа гэнэт л залуус саван, вок, сойтгоо барьсаар халтайж, сүүмийсэн нүхэн гарцыг гялалзтал нь угааж цэвэрлэлээ. Удалгүй ойр орчмын үйлчилгээний талбай ажиллуулдаг иргэд цэвэрлэгээнд нэгдэж, хамтдаа саарал хотоо гялалзтал угаах нь хичнээн сайхан.

Үүнээс залуусын минь сэтгэлгээ үнэхээр өөр болсныг харуулж байна. Тэд хотоо цэмцгэр байлгахыг үгээрээ биш үйлдлээрээ үзүүллээ. Залуус эл хөдөлгөөнөө “CLEAN UP- BUBBLE FESTIVAL” гэж нэрлэсэн бөгөөд цаашид 600 гаруй хүүхдийн тоглоомын талбайг угааж цэвэрлэхээ илэрхийллээ.

Залуусийг үгээрээ биш үйлдлээрээ, торгохдоо биш ээ урамшуулаад явья!

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments