Б.Пүрэвдорж: Нүүрсний гэх хэргээр сөрөг хүчний гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхийн эсрэг зогсоно

УИХ дахь Ардчилсан Намын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа  хаврын чуулганаар Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн тухай хууль яаралтай оруулж ирэх асуудал, нэр бүхий УИХ-ын гишүүдийн  бүрэн эрхийг түдгэлзүүлэх  асуудлыг хэлэлцжээ.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Монгол Улсын төрийн болон орон нутгийн өмчийн компанийн хамгийн зөв жишгийг жижиг “Тавантолгой” компаниас харж болно. Хамгийн өндөр нэгж хувьцаанд ногдол ашиг тараадаг.

Манай нийгмийн ажилгүйдэл ядуурлын гол шалтгаан нь төрийн өмчит компанид нүүрлэсэн хулгай, дээрэм. Нүүрсний гэх хэргийн 40 их наяд төгрөгийн хулгайг шийдэж чадахгүй нэг нэгэндээ барьцаалагдаж байна. Ингэхдээ сөрөг хүчний нэг гишүүнийг барьцаалах замаар, АН ч энэ асуудалд хамаатай гэдэг байдлаар хандаж байна.

Сөрөг хүчээ намнана гэдэг бол Монгол Улс ардчиллаас ухарч байгаагийн шинж. Тийм учраас бид  цөөнхийн эрхийг хамгаалдаг сөрөг хүчнийхээ гишүүнийг өгч явуулахгүй байх тал дээр бүлэг нэгдмэл байр суурьтай байгаа. Зөвхөн шударга ёс ярьж, ард түмний төлөө юу ч хийдэггүй Засгийн газрын эсрэг нэгдмэл байр суурьтай байх болно” гэлээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *