ТАНИЛЦ: Д.Мөнх-Эрдэнийг ялласан үндэслэлүүд
Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард улсын Өвөр Монголын өөртөө засах орны Хөх хотод суух Ерөнхий консулаар ажиллаж байсан Д.Мөнх-Эрдэнэ нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, бусдын нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн хэрэгт холбогдуулан 3 өдрийн турш шүүлээ. Шүүхээс Д.Мөнх-Эрдэнийг дараах гэмт хэргүүдийг үйлдсэн буруутай гэж үзжээ.
Үүнд:
- Хөх хотод консулаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа 76метр квадрат 3 өрөө байраар хангасан байхад БНХАУ-ын иргэн Баттай тус улсын Өвөрмонголын өөртөө засах орны Сайхан дүүрэг олон улсын хорооллын 10-р байранд 200 метр квадрат 3 орон орон сууц түрээслэх гэрээ байгуулсан. Түрээсийн төлбөрт 247 мянган юань буюу 93.3 сая төгрөгийг төсвийн хөрөнгөөс Батад олгосон.
- Хөх хот дахь тусгай дунд сургуулийн зүгээс Сургалтын төлбөр аваагүй байхад өөрийн хүүхдүүдийн сургалтын төлбөрт 42 мянган юань төлсөн мэтээр хуурамч баримт бүрдүүлж 15.4 сая төгрөгийг сургалтын төлбөрийн зориулалтаар төсвийн хөрөнгөөс гаргуулан эхнэр Д.Баянжаргалд олгуулсан
- Дипломат төлөөлөгчийн газрын албан хэрэгцээнд ашиглаж байсан Санато-7 маркийн автомашиныг 2018.6.28-ны өдөр, Старекс маркийн тээврийн хэрэгслийг 2018.6.21-ний өдөр тус тус БНХАУ-ын хэмжээнд зохион байгуулагдсан тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэлд хамрагдсан байхад дээрх ажлыг гүйцэтгүүлэх нэрийдлээр 2018 оны 7-р сарын 1-ний өдрийн Б/02 дугаартай тушаалаар БНХАУ-ын иргэнд, техникийн туслах ажилтнаар 7-р сарын 31-ний өдөр хүртэл авч ажиллуулж 3000 юан буюу 1 сая 81 мянган төгрөг олгосон
- 2018 оны 10-р сарын 10-ны өдөр дэд консул Батзоригт 6680 юань буюу 2.4 сая төгрөг олгосон. Энэ нь олгох ёстой 1.7 сая төгрөг олгохоос 738 мянган төгрөг илүү олгосон.
- атьшээ Бямбаад 2018.08.31-нд 3724 юань буюу 1.3 сая төгрөг олгож 300 мянган төгрөг илүү олгосон
- Эхнэр Д.Баянжаргал болон өөртөө 2.2 сая төгрөг олгож 550 мянган төгрөг илүү олгосон
- 2021.10.21, 2021.10.24-нд Даваагийн Мөнх-Эрдэнэ хаягаас “Нямдорж гуайн нууц амраг, хуурамч дүгнэлт гаргадаг Соёлын яамны ТНБД С.Оюунбилэг” гэсэн утгатай нийтлэл оруулсан. “Бас нэг нууц амрагын тухай бусдын боловсон хүчний бодлогыг дээрэмдэж нууц амрагуудаа тавьдаг учраас би яриад байгаа юм, ХУД-т нэр дэвшиж байсан, Оюунбилэг билүү, С.Оюунбилэг гээд бас нэг нууц амраг нь байна, “Нөгөө өвгөн чинь бас нууц амрагтай, 2019 онд Ц.Нямдорж гуайн балгыг анх Монголын ард түмэнд илчилсэн, тэгэнгүүт Нямдорж гуай намайг зугтаалгаад Оюунбилэгийг авч үлдэн надад хуурамч дүгнэлт гаргасан” зэргээр хохирогч Оюунбилэгийн алдар хүндэд халдсан, илт худалд мэдээлэл тараасан
- 2022.12.13-нд СБД-ийн 1-р хорооны нутаг дэвсгэр Төрийн тусгай хамгаалалт бүхий Гадаад хэргийн яамны байр луу хүчээр нэвтэрч Төрийн тусгай алба хаагч Өнөболд, Ишхүү, Одгэрэл нараас тавьсан шаардлагыг биелүүлээгүй, хүч хэрэглэхээр заналхийлж, хууль сахиулагчийг албан үүрэгтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн
- “Евро сервис” ХХК-ийн захирал Ганбаяртай бүлэглэж, Ганбаярт БЗД-ийн нутаг дэвсгэрт байрлах Богдхан уулын дархан цаазат тусгай хамгаалалттай газар нутаг Залаатын аманд 0.35 га талбай бүхий газрыг ашиглах, хугацаа сунгасан гэрчилгээ гаргуулж бусдад давуу байдал олгох зорилгоор УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Эрдэнэбаярт албан тушаалтай нь холбогдуулан 2022.07.27-ны өдөр Б.Эрдэнэбаярын эзэмшлийн Хаан банкан дахь 5031989295 тоот дансаар 20 сая төгрөгийг дамжуулж хахуульд өгсөн нөхцөл байдал тогтоогдсон.
Түүнтэй хамт