“BTS” хамтлагийн гишүүд цэрэгт татагдаж буй J-Hope-г гаргаж өгчээ
Өмнөд Солонгос улсад хуулийн дагуу цэргийн алба хаах чадвартай насанд хүрсэн эрэгтэй хүн бүр дор хаяж 18 сар цэргийн алба хаадаг. Дэлхий даяар хит болоод буй “BTS” хамтлагийн гишүүд энэхүү албыг хаах эсэх асуудал дээр Өмнөд Солонгосчууд их талцаж мэтгэлцсэн ч эцэст нь тэд алба хаахаар болсон билээ.
Өнгөрсөн арван хоёрдугаар сарын 13-ны өдөр Жин хамтлагаасаа цэргийн алба хаахаар явсан анхны гишүүн болсон. Тэгвэл өнгөрсөн мягмар гарагт (2022.04.18) “BTS”-н J-Hope цэрэгт татагдан замдаа гарчээ. Тэрбээр явахаасаа өмнө шүтэм бишрэгчдэдээ зориулж “Арми нар аа, би одоо явлаа. Залуу чийрэг Солонгос эрийн үүргээ гүйцэтгэж цэргийн алба хаах болно. Би албаа сайн гүйцэтгээд ирнээ. Хичээгээрэй! Хайртай шүү” гэж хэлсэн байна.
Эх сурвалж: Koreaboo
Б.БУЯНДОРЖ